Түгээмэл асуултууд

01

Хобби сургуулийн нэгдүгээр ангид хэрхэн элсэх вэ?

Хобби сургууль нь бэлтгэл бүлэгтэй ба бэлтгэл бүлэгт 5 настай хүүхэд элсүүлэн 1 жилийн хугацаанд хичээллэж тус сурагчид нь 1-р ангид дэвшин суралцдаг.

03

Бэлтгэл бүлэг хэрхэн хичээллэдэг вэ?

Бэлтгэл бүлгийн хичээл 9 дүгээр сард эхэлж 5 дугаар сард дуусна. Өглөө 09 цагаас орой 17 цаг хүртэл сургуульд суралцах бэлтгэл хичээлүүд орохоос гадна унтах, хооллох, тоглох гэх мэт зарчмаар явагддаг. Бэлтгэл бүлэг нь Хобби сургууль дотор байрладаг.

05

Бэлтгэл бүлэгт нас улирч орж болох уу?      6 настай хүүхэд орж болох уу?

Бэлтгэл бүлэгт 5 настай хүүхэд элсэх ба өмнөх оны 9 дүгээр сараас хойш төрсөн хүүхэд элсэх боломжтой.  

02

Бэлтгэл бүлэгт хэрхэн элсэх вэ?

Бэлтгэл бүлгийн элсэлтийн бүртгэл жил бүрийн 4-р сард явагдаж, 5-р сард баталгаажуулан сургалтын гэрээ хийнэ.

04

 Бэлтгэл бүлэгт элсэхэд шалгалт авдаг уу?

Бэлтгэл бүлэгт элсэхэд шалгалт авахгүй.

06

Хоёр болон түүнээс дээш ангид элсэлт хэрхэн авдаг вэ?

Жил бүрийн хичээлийн жил дууссаны дараа зөвхөн орон тоо гарсан ангиудад элсэлт зарлаж шалгалт авдаг.

07

Шалгалтыг ямар хичээлээр авах вэ? Хэдэн оноо авснаар тэнцэх боломжтой вэ? Шалгалтад хаанаас яаж бэлтгэх вэ?

Элсэлтэд бүртгүүлсэн бүх төвшний сурагчид Монгол хэл, Англи хэл, Математик гэсэн 3 хичээлээр авах ба хичээл тус бүрд 70%-аас дээш үнэлгээ авснаар тэнцэх боломжтой болно. Шалгалтад бэлтгэх материал, сурах бичиг байхгүй буюу тухайн ангийн сурагчийн эзэмшсэн байх ёстой хичээлийн агуулгаар шалгалтыг авдаг.