Biology - Copy.jpg
2022.04.26

2021-2022 оны Биологийн олимпиад

Биологийн хичээлийн улсын төрөлжсөн олимпиадын I, II, III даваанд "Ерөнхий боловсролын Хобби сургууль"-ийн сурагчид амжилттай оролцож, дүүргийн олимпиадаас 9b ангийн сурагч О. Жаргал алтан медаль, 12b ангийн сурагч Э.Оюунчулуун мөнгөн медаль, 8а ангийн сурагч У.Тэгшжаргал тусгай байр, 9b ангийн сурагч Э.Марал тусгай байрын шагнал тус тус хүртэж, нийслэлийн олимпиадад оролцлоо.

9b ангийн сурагч O.Жаргал нийслэлд тусгай байр эзэлж, улсын биологийн XXXII олимпиадад амжилттай оролцон хүрэл медаль хүртэж үе тэнгийнхнээ манлайллаа. Амжилттай оролцсон шавь нартаа

болон бэлтгэсэн багш Г.Сайнцэцэг, Э.Нинжинноров нарт

оюуны мэлмий тань тунгалаг байж, олон сайхан амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ChemicalOlympliad - Copy.jpg
2022.04.26

2021-2022 оны Химийн олимпиад

2021-2022 оны хичээлийн жилийн химийн хичээлийн

төрөлжсөн дүүрэг нийслэл, улсын олимпиадуудад

“Хобби” сургуулийн сурагчид оюун ухаан, хүч чадлаа сорьж

амжилтаар дүүрэн ирцгээлээ. Үүнд:

8А ангийн сурагч Ч.Хүслэн, 8D ангийн сурагч Б.Нандин

11А ангийн сурагч З.Эрхэснабил, 12B ангийн сурагч А.Ирмүүн нар нийслэлд орох эрх авснаас З.Эрхэснабил А.Ирмүүн нар улсад орох эрх авч, улсын олипиадаас багш И.Энхбаяр хүрэл медаль,12B ангийн сурагч А.Ирмүүн мөнгөн медаль-ийн эзэд болсонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

IMG_20220413_142703 - Copy.jpg

ХОББИ СУРГУУЛЬ

Эдийн засгийн олимпиад өндөрлөж дүнгээ гаргалаа. Уг олимдиадад Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл, Орчлон, Хобби, Гёте сургуулиудын 18 багийн 90 сурагч оролцлоо. 3 шатны нийлбэр дүнгээр:

2-р байрт "Azure Youth" баг, Hobby School of Ulaanbaatar

Ингэснээр манай сургуулийн 12-р ангийн баг Олон Улсын Эдийн Засгийн Олимпиад буюу International Economics Olympiad 2022-д орох эрхийг авлаа. Бүх оролцогчид болон зохион байгуулсан багш, сурагчид, шүүгч нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

2022.04.13
image_50746113 - Copy.jpg

6С АНГИЙН СУРАГЧ Н.ДӨЛГӨӨН

2022.04.14-15 -ны өдрүүдэд Төв аймгийн Зуун мод хотод зохион байгуулагдсан “ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН”-д Хобби сургуулийн 6с ангийн сурагч Н.Дөлгөөн /-41кг/ Нийслэл хотын МАРАНАТА клубээс оролцож “АЛТАН” медаль хүртлээ.

Уг тэмцээн нь бүх аймаг, нийслэл хот, дүүргүүдээс 400 гаруй тамирчин оролцсон улсын хэмжээний тэмцээн байлаа.

2022.04.18
Graduation - Copy.jpg

ABC ҮСЭГЛЭЛИЙН БАЯР

Ерөнхий боловсролын "Хобби" сургуулийн 1-р ангийнхан 2022.04.02 -ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд "ABC" үсэглэлийн баяраа тэмдэглэж өнгөрүүллээ. Эрдэм номын гараагаа амжилттай эхлүүлсэн эрхэм шавь нартаа халуун баяр хүргэе.

2022.04.05
оюун.jpg

5А АНГИЙН СУРАГЧ Ч.ОЮУН

5a ангийн сурагч Ч. Оюун нь “Өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга” шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцож5 алт, 9 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж усан сэлэлтийн спортын 1-р зэргээ хамгаалсанд баяр хүргэе. Цаашдын сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

2022.04.12

10С АНГИЙН СУРАГЧ С.ТЭМҮЛҮН

Хобби сургуулийн 10с ангийн сурагч Сүхболдын Тэмүлүн нь өнгөрсөн сард болсон Крешендо Олон Улсын Хөгжмийн Уралдаанд (Crescendo International Music Competition 2022) төгөлдөр хуурын төрлөөр хоёрдугаар байр эзлэн, 2022 оны 2 дугаар сарын

Music.jpg

12-ны өдөр АНУ-ын Нью-Иорк хотын Карнеги концертын их танхимын тайзнаа (Carnegie Hall) хөгжмийн зохиолч Дебюссигийн “Сарны гэрэл” бүтээлийг (C. Debussy, Claire de Lune) толилуулаад ирлээ.

Энэхүү уралдаанд Герман, Монгол, Хятад, Орос, Франц, Англи, Япон, Солонгос зэрэг 18 орны 126 сурагч оролцсон ба олон улсын хэмжээний тэмцээнд 2-р байр эзлэн, өндөр амжилт үзүүлсэн авьяаслаг сурагчдаа халуун баяр хүргэе.

2022.03.31
Anand.jpg

3D АНГИЙН СУРАГЧ Н.АНАНД

“Хобби” сургуулийн 3d ангийн сурагч Н.Ананд нь олон улсын STEM олимпиадын I, II шатлалд оюун ухаанаа сорин, амжилттай оролцжээ. Улмаар сүүлийн шатандаа 383 сурагчаас “ТОП 10”-т шалгарч, 7-р байр эзлэн, “ДИЖИТАЛ АЛТАН” медаль хүртсэнд баяр хүргэе. Цаашдын сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

2022.03.30
Анужин.jpg

5С АНГИЙН СУРАГЧ В.АНУЖИН

Хобби сургуулийн сурагч В.Анужин Олон Улсын Логик Паззлын уралдааны I шатны сорилгын 4 - 5 дугаар ангийн ангилалд оюуны хурд, логик сэтгэлгээгээ сорин III байр эзэлж хүрэл медаль хүртсэнд баяр хүргэн, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!

2022.03.30
arsuna.jpg

2С АНГИЙН СУРАГЧ Б.АРСУНА

2с ангийн сурагч Б. Арсуна нь Спортын гимнастикийн “Superb Granite INC” компанийн нэрэмжит тэмцээний 7 насны ангилалд авхаалж самбаа, хүч чадлаа сорин амжилттай оролцож 34.9 оноогоор ХОЁРДУГААР байр эзэлсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

2022.03.23
theatreDrama - Copy.jpg

ЖҮЖГИЙН ТЭМЦЭЭН 2022

Сурагчдадаа урлаг гоозүйн боловсрол олгох, тэдний дуу хоолой, хүсэл эрмэлзлийг сонордох зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Жүжгийн тэмцээн" 3-р сарын 17, 18нд Монголын хүүхдийн ордонд боллоо. Энэхүү тэмцээнд оролцсон сурагчид өөрсдийн нас сэтгэхүйн онцлог, хүсэл мөрөөдлийг илтгэсэн сэдэв сонгож үерхэл

2022.03.24

нөхөрлөл, сургуулийн амьдрал, хүний мөн чанар, сэтгэлийн тэнхээ, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж дэлхийн болон монголын сонгодог жүжгүүдийг ухааны ураар найруулж, үгийн ураар илэрхийлэн тоглож үзэгч, сонсогчдод нэгийг бодогдуулж, ихийг ухааруулсан үр өгөөжтэй тэмцээн болж өндөрлөлөө.

Sags 6-8 (1).jpg
276022540_1018273272112870_1578502213545153110_n.jpg

САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

Хобби сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн дунд ангиудын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 6-8 дугаар ангийн 21 багийн нийт 147 сурагч өрсөлдлөө.

Хөвгүүдээс:

1-р байр Д.Лхамсүрэн багштай 8А анги

2-р байр О.Батжаргал багштай 8С анги

3-р байр А.Дарьсүрэн багштай 7С анги

Охидоос:

1-р байр О.Батжаргал багштай 8С анги

2-р байр А.Дарьсүрэн багштай 7С анги

3-р байр Г.Болорчимэг багштай 8Д анги

тус тус шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе

2022.03.22
IMG_5017.jpg

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

Хобби сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 9-12р ангиудын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

1-р байр Б.Энхчимэг багштай 10С анги

2-р байр С.Халиунаа багштай 11б анги

3-р байр Болормаа багштай 9С анги тус тус шалгарлаа

2022.03.22
А.Болорцэцэг2.jpg

9C АНГИЙН СУРАГЧ А.БОЛОРЦЭЦЭГ

9C ангийн сурагч А.Болорцэцэг 2022.02.27-ны өдөр зохион явагдсан олон улсын "STEM" математикийн олимпиадад Монгол улсаа төлөөлөн 9-р ангилалд 542 сурагчидтай өрсөлдөн амжилттай оролцож "АЛТАН МЕДАЛЬ" , 93 орны 7695 сурагчид оролцсон шилдгийн шилдгүүдээс шалгарч 8-р байр эзлэн гялалзсан сайхан амжилтыг үзүүлсэн чамдаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
2022.03.15

10C АНГИЙН СУРАГЧ Б.ОЧИРДАРЬ

10C ангийн сурагч Б.Очирдарь монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Мөнх тэнгэрийн бичиг 2021 улсын уралдаанд амжилттай оролцож ТУСГАЙ байр эзэлсэн тул баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье
2022.03.01
arsun_edited.jpg

2С АНГИЙН СУРАГЧ Б.АРСУНА

2С ангийн сурагч Б.Арсун нь улсын аварга шалгаруулах спортын гимнастикийн тэмцээний 7 насны ангилалд амжилттай оролцож 2-р байр эзлэн МӨНГӨН медалийн эзэн болсонд баяр хүргэж сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе
2022.03.01
Цэлмүүн.jpg

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ

Хобби сургууль сүүлийн таван жилийн хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн оюуны боловсролд зориулан нийт зургаан тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан, Монголын боловсролын салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдийн нэг хатагтай Г.Цэлмүүн /Хобби сургуулийн ерөнхий захирал/ нь
Forbes Mongolia сэтгүүлээс зохион байгуулж буй Forbes Women’s Summit хүндэтгэлийн арга хэмжээний БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ цомын эзэн боллоо.
2022.03.08
anumaa_edited.jpg

9С АНГИЙН СУРАГЧ Б.АНУМАА

9C Ангийн сурагч Б.Анумаа дэлхийн 10 гаруй орон болоод АНУ-ын 25 мужийн нийт 3800 гаруй тамирчин оролцсон "EXCALIBUR CUP - 2022" олон улсын спортын гимнастикийн тэмцээнд амжилттай оролцож дамжуургын төрөлд АЛТАН МЕДАЛЬ, Чөлөөт хөдөлгөөн болон савлуурын төрөлд хоёр ХҮРЭЛ МЕДалЬ хүртсэнд баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье
2022.03.08
Math.jpg

УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД

Улсын математикийн олимпиадын 1-ийн даваа буюу Хан-Уул дүүргийн математикийн олимпиадад: Хобби сургуулийн 10а ангийн сурагч Б.Амарсайхан мөнгөн медаль, 9а ангийн сурагч Э.Тэнүүн алтан медаль, 7с ангийн сурагч Г.Мичидмаа хүрэл медаль, математикийн багш Б.Вандансүрэн хүрэл медаль болон  9-р ангийн Алтан медальт сурагчийг бэлтгэсэн "Уяач багш"-ийн шагналыг хүртлээ. Мөн УМО-ын 2-ын даваа буюу Нийслэлийн математикийн олимпиадад оролцох эрхээ авсан байна. Багш, сурагчдадаа баяр хүргэж, цаашдын олон олон олимпиадад нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
2022.03.08
Temuulel.jpg

TЭМҮҮЛЭЛ ЛИГ

Хобби сургуулийн аварга шалгаруулах "Тэмүүлэл" сагсан бөмбөгийн лигийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 7 - 12 ангийн 6 багийн 54 сурагч өрсөлдсөнөөс:
1 -р байр Б.Мөнхнасан ахлагчтай Mamba баг
2 -р байр С.Мөнх-Оргил ахлагчтай OVO баг
3 -р байр А.Данзанлхүндэв ахлагчтай Underdogs баг
4 -р байр Д.Намхайнямбуу ахлагчтай Hunnu баг тус тус шалгарлаа. "Тэмүүлэл" лиг сагсан бөмбөгийн тэмцээнийг санаачилсан 12A ангийн сурагч Б.Мөнхнасан, С.Мөнх-Оргил нартаа баярлалаа.

 
2022.03.11
Coach.jpg

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ

"Тэмүүлэл" лиг сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг дасгалжуулагч багш : 
1 -р байр Э.Хурцбилгүүн Мэдээлэл технологийн багш
2 -р байр И.Энхбаяр Химийн багш
3 -р байр Ж.Сүрэнханд Монгол хэл, уран зохиол, үдэсний бичгийн багш
Авьяаслаг багш дасгалжуулагч нартаа цаашдын ажил хөдөлмөр, урлаг спортод нь амжилт хүсэн ерөөе.
2022.03.11
ЕСүй.jpg

4С АНГИЙН СУРАГЧ М.ЕСҮЙ

АНУ-ын  Нью- Иорк хотын алдарт “Garnegie Hall”   танхимд явагдсан  “Crescendo” Олон улсын хөгжмийн уралдаанд оролцон , Төгөлдөр хуурын гайхамшигт гоцлол үзүүлбэрээрээ  I зэргийн диплом авсан   4с ангийн сурагч М.Есүй-дээ талархал илэрхийлье.
2022.03.14