Бидний түүх

Монгол улсын анхны хувийн хэвшлийн дунд сургууль болох Ерөнхий боловсролын Хобби сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 80 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 1000 гаруй сурагчтайгаар "27" дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Сургуулийн нэр: "Хобби" (Hobby) нь шонхор шувууны төрөл болох Шууман шонхор шувууны нэр юм.