Манай сургууль 2016 оноос эхлэн олон улсын IPC, IMYC хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 1984 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй Англид төвтэй Fieldwork Education боловсролын байгууллагын бага, дунд боловсролын IEYC, IPC, IMYC хөтөлбөрийг дэлхийн 90 орны 1000 гаруй сургууль хэрэгжүүлж байна.

• IPC нь International Primary Curriculum буюу Олоун улсын бага боловсролын хөтөлбөр юм.
• 5-12 насны сурагчдад зориулсан
• 130 гаруй бүлэг сэдэвтэй
• Өөрийнбие даасан үнэлгээний тогтолцоотой

• IMYC нь International Middle Years Curriculum буюу Олон улсын дунд боловсролын хөтөлбөр юм.
• 11-14 насны сурагчдад зориулагдсан.
• 30 гаруй бүлэг сэдэвтэй
• Өөрийн бие даасан үнэлгээний тогтолцоотой

Oxford International Curriculum нь 21-р зууны суралцагчдын хэрэгцээн дээр тулгуурласан олон улсын хөтөлбөр юм. 

Орчин үеийн суралцахуйн үр дүнтэй аргаар сурагчдын танин мэдэхүйн болон чөлөөт, бүтээлч сэтгэхүйг өдөөж, өөртөө мэдлэг бүтээх боломжыг олгодог. 

Хөтөлбөрт хамрагдсанаар шүүн тунгаах сэтгэлгээ болон асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцаж, бага наснаасаа эхлэн дэлхийн түвшиний мэдээллийг бие даан судалж, шинжилгээнд үндэслэсэн оюун дүгнэлт хийх чадвартай болдог. 

Хөтөлбөрийн ерөнхий онцлог
• Бага, өсвөр насны хүүхдийн тархины хэрэгцээнд тулгуурласан
• Агуулгад тулгуурласан –сурч буй мэдлэгээ хооронд нь холбож мэдлэг бүтээхэд чиглэгдсэн
• Чадварт суурилсан сургалтын арга
• Сурагчдад өөрийгөө үнэлэх боломж олгодог
• Хичээлүүд Big Idea-ийн хүрээнд явагдах ба бодит амьдралд суурилсан практик үйл ажиллагаа ихтэй
• Хамтдаа суралцахуйг дэмждэг
• Сурагч төвтэй сургалтын бүтэцтэй
• Дараагийн шатны сургалт, ирээдүйн ажлын байранд бэлтгэдэг
• Үнэлгээ нь AFL программаар дамжуулан хийгддэг

  • Их сургуулийн буюу ахисан түвшний хичээлийг ахлах сургуульд судлах боломж олгодог, нэр хүндтэй, дэлхийд танигдсан хөтөлбөр

  • Их сургуульийн кредит тооцуулах боломжтой.

  • Их сургуульд ахисан түвшиний хичээл сонгох боломжтой.

  • Их сургуульд элсэлтийн процесст бусдаас ялгарах боломжтой

  • Манай сургуулийн сурагчид энэ жилээс эхэлж сурагчдаа олон улсад танигдсан гэрчилгээтэй төгсгөх боломжтой болохоор ажиллаж байна.

  • Олон улсын AP гэрчилгэ /AP International Diploma(APID)/

  • APID нь АНУ-ын гэрчилгээ бөгөөд манай сургуулийн олон улсын хэмжээндхүрснийг гэрчлэх томоохон алхам болно

Удирдлагын академи-56, Хан-Уул дүүрэг,

18-р хороо, Улаанбаатар 21, Ш/х-1096, Монгол улс

11-330400, 11-323739, 11-323039, 11-315346

  • Facebook
  • Twitter
  • Instagram