Товч түүх

    Монгол улсын анхны хувийн хэвшлийн дунд сургууль болох Ерөнхий боловсролын Хобби сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 80 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, 1000 орчим сурагчтайгаар 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

   Сурагч бүрийг эх оронч, хүнлэг сайхан сэтгэлтэй, нийгэмд аль ч талаар ажиллаж амьдрах чадвартай, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, урлагийг биширч ойлгодог, бодит чадвартай, баялаг сэтгэлгээтэй иргэнийг төлөвшүүлэх нь манай хамт олны эрхэм зорилго болно.

Сургалтын онцлог

   Англи, монгол хэлээр хос сургалтыг бэлтгэл бүлгээс явуулна. Бага ангидаа IPC /International Primary Cirriculum/, дунд ангидаа IMYC /International Middle Year Cirriculum/, ахлах ангидаа AP /Advanced Placement/ олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

Удирдлагын академи-56, Хан-Уул дүүрэг,

18-р хороо, Улаанбаатар 21, Ш/х-1096, Монгол улс

11-330400, 11-323739, 11-323039, 11-315346

  • Facebook
  • Twitter
  • Instagram